Бид таны ямар мэдээллийг, юунд, хэр удаан хадгалж, хэнтэй хуваалцдаг вэ — мөн мэдээллээ хэрхэн устгуулах вэ.
Шинэчилсэн: 2026 оны 10 сарын 11
Энэ бодлого нь ГАНАДА МОНГОЛИА ХХК («Ганада академи», «бид»)-ийн ganada.mn вэбсайт, суралцагчийн портал, Facebook хуудас ба Instagram аккаунтаар цуглуулдаг хувийн мэдээлэлд хамаарна. Холбоо барих мэдээлэл энэ хуудасны төгсгөлд байна.
Түвшин тогтоох тест, зөвлөгөө, дэлгүүрийн захиалгын маягтаар таны нэр, утас, и-мэйл, сонирхсон түвшин эсвэл бараа, мөн та сайтад хаанаас (ямар зар, холбоосоор) ирснийг авна. Зорилго нь тантай холбогдож, хүсэлтийг тань биелүүлэх.
Таны хөтчид (localStorage) нэргүй таних дугаар, сайтад анх ирсэн эх сурвалж, сонгосон хэл хадгалагдана. Үзсэн хуудас, зарим үйлдлийг (үнэгүй хичээл үзэх, маягт илгээх гэх мэт) энэ нэргүй дугаартай холбож бүртгэнэ. Зорилго нь сайтаа сайжруулах, зар сурталчилгааны үр дүнг хэмжих. Хөтчийнхөө сайтын өгөгдлийг устгавал энэ дугаар арилна.
Чатад бичсэн мессеж хариулт үүсгэхийн тулд OpenAI-д дамжина. Хэт ачааллаас хамгаалахын тулд таны IP хаягийг биш, түүний нэг талын хэшийг өдрөөр тоолдог. Чатад утас эсвэл и-мэйлээ үлдээвэл ярианы хамт сонирхогчоор бүртгэгдэж, манай ажилтан холбогдоно.
Санал, гомдлын маягтаар нэр, утас эсвэл и-мэйл, бичсэн агуулгыг авч, гомдлыг шийдвэрлэх бүртгэлд хадгална. Хэт ачааллаас хамгаалахын тулд IP хаягийн хэшийг өдрөөр тоолно.
Бүртгэл үүсгэж, гэрээ байгуулахад: нэр, утас, и-мэйл, регистрийн дугаар, хаяг, боловсрол, асран хамгаалагчийн мэдээлэл, бүртгэлийн анкет ба цээж зураг, гэрээ ба гарын үсэг. Сургалтын явцад: анги, ирц, дүн, гэрийн даалгавар, хичээлийн видео үзсэн түүх, төлбөрийн төлөв (QPay-ээр төлбөл гүйлгээний дугаар). Google эсвэл Microsoft-оор нэвтэрвэл тэдгээрийн өгсөн нэр, и-мэйлийг авна. Зорилго нь гэрээ, сургалтын үүргээ биелүүлэх.
Мэдээллийг дараах үйлчилгээ үзүүлэгчдээр дамжуулан хадгалж, боловсруулдаг:
Facebook Messenger, Instagram-ийн мэдээллийн хугацааг 6-р хэсэгт бичсэн. Бусад мэдээллийг бид гэрээ, сургалтын харилцаа үргэлжлэх хугацаанд хадгалдаг; тусгай хугацаа тогтоогоогүй мэдээллийг та устгуулахаар хүсэж болно.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та өөрийн мэдээллийг үзэх, засуулах, устгуулах, зөвшөөрлөө татах хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлтээ доорх утас эсвэл и-мэйлээр илгээнэ үү.
Facebook Messenger, Instagram-аар бидэнтэй харилцсан мэдээллээ устгуулах бол:
Сонирхогчийн бүртгэл (нэр, утас) энэ устгалд ордоггүй — түүнийг мөн устгуулах бол хүсэлтдээ тусад нь дурдана уу.
Facebook-ийн тохиргооноос («Apps and Websites») манай аппыг хасаж устгах хүсэлт илгээсэн бол Meta-аас өгсөн кодоор мөн шалгаж болно.
Манай байгууллага нь Солонгос хэлний сургалт, зуучлалын үйл ажиллагаандаа дотоодын болон олон улсын хууль эрх зүйн шаардлагыг чандлан мөрдөж, суралцагч нарынхаа сэтгэл ханамжийг ханган сургалт, зуучлалын чанараа тогтмол сайжруулан ажиллана.
Мэргэшсэн багш, чадварлаг хамт олонд тулгуурлан суралцагчдынхаа хэрэгцээ, хүлээлтийг ханган ажиллана.
Сургалт болон зуучлалын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан ажиллана.
Сургалт болон зуучлалын үйлчилгээнд суралцагч төвтэй зарчим баримтална.
Сургалт, үйлчилгээ таны хүлээлтэд хүрээгүй бол бидэнд хэлээрэй — гомдол бүрийг бүртгэж, шалтгааныг нь арилгаад танд хариу өгнө.